Өнөөдөр өндөрлөсөн Нагоя башёд түрүүлж чадаагүй ч 14 даваа 1 унаатай үзүүрлэсэн озэки Тэрүнофүжид ёкозүна цол олгох болно гэж холбооны тэргүүн Хаккакү сэтгүүлчдэд мэдээллээ. Маргааш холбооноос Ёкозүнагийн зөвлөлд хүсэлт хүргүүлж, зөвшөөрөл авбал энэ сарын 21-нд Гүйцэтгэх зөвлөл хуралдсaнаар мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи албан ёсоор “ажилдаа” орно. Рэйва эриний анхны Ёкозүна.
Мэргэжлийн спорт тул сүмочид ёкозүна цол хүртэхэд амьдрал өөрчлөгдөөд л явчихна. Ингээд аварга цолтнуудын давуу эрхийг танилцуулья.
• Озэки цолтой бөх сард 2 сая 500 мянган иэнийн цалинтай бол ёкозүна 3 сая иэн авдаг.
• Цалин, шагналын мөнгө нийлээд ёкозүна жилдээ 50 сая иэнийн орлоготой.
• Дэвжээнд гарах ёслолыг дээд зиндааны бөхчүүдээс тусдаа хийнэ.
• Тойргийн барилдаан, орон нутгийн тэмцээнд оролцоход өдрийн томилолтын мөнгө 9500 иэнээс 11000 болж нэмэгдэнэ.
• Барилдсан башё болгоноос авдаг мөнгө озэки 150 мянга бол ёкозүна 200 мянган иэн.
• Онгоц, шинкансэн хэмээх хурдан галт тэргээр зорчихдоо дээд зэрэглэлийн суудалд морилно.
• Сүмогийн холбооноос ёкозүна цол хүртсэний мэндчилгээ болгож, 1 сая иэн бэлэглэнэ.
• “Кокүгикан” ордонд машинтайгаа нэвтрэх эрхтэй.
• Зодог тайлахад нь холбооноос шагналын мөнгө өгнө.
• Озэки цолтой бөх гурван туслахтай байдаг бол ёкозүнад 10-15 дагуул бөх үйлчилдэг.
• Башёд барилдахгүй байсан ч цол буухгүй.
• 50 хувийн амжилт үзүүлээгүй ч цолоо хураалгахгүй.
• Зодог тайлаад 5 жил барилдаж байсан үеийн нэрээрээ Сүмогийн холбоонд ажиллах эрхтэй.
Сэтгэгдэл ( 29 )
Saihan ertei mongol er hun. Ter ataarhaad bgaa nuhuduud hujaa ruugaa zailj uz. Hun bai
Зөвхөн Монгол хүн л хамгийн доошоо уначихаад оргилд нь гарч чадна СУМО
Сайхан алдар нэр юмдаа. Мундаг залуу санасандаа хүрждээ\n
Их аварга болж байгаад баяр хүргэе. Их төлөв даруу аваргатай боллоо доо.
Баяр хүргээд сэтгэлийнхээ дуудлагаар даруу, төлөв явахыг хүсэe.
”Би”- Tarhi hooson, bie byaldar ch muu, hooson karmandaa 2 garaa hiisen hunii munguur arhi tamhi heregledeg hugiin zaluu bna. \n
Амжилт\n
Ёооо лалар шууд жилийн орлого нь 1,3 тэрбум болдог юм байна. Хур баян гарууд байшт. Толгой биш булчингаа ажлуулдаг өөхөн бөмблөгүүд
Манайхан юун түрүүнд мөнгө л ярих юм ядуу сэтгэлгээнээсээ салаач
Амжилт хүсье.Урагшаа.Зодог тайлаад олон Монгол залууст гүүр болж дэвжээ байгуулж ,2 орны харилцаанд тус нэмэр болоорой! Иргэн нь болсон ч сэтгэл зүрх нь Монголоороо байгаарай гэж ерөөе
Японы иргэн л битгий болоорой гуйхя
Bertel gemtel ni gaigui bol neg hesegtei l samuurai nariin har darsan zuud baihiinshdee amjilt husiy hicheegeerei Ichinnorov tarhia jaahan ajilluulval bas l mundag er shuudee bagsh ni muudaad bgaamdaa
Баяр хүргье..\n
Neg ch gesen mongol Shan amidarch bval boljdee bayar hurgie
Эрэмгий зоригтой гоё бөх шүү. Хакухог олон удаа унагасан. Сая Хакухо шанаадаж цочроодуулж л унагалаа даа. Цаашдаа биднийгээ олон жил баярлуулж, Монгол улсаа мандууулаарай.
Сайхан хүүд баяр хүргэе. Японы сумогийн аврага гэдэг хүн бүхэн хүрээд байдаг оргил бишээ. Маш сайхан барилдсан шүү. Үнэн хүч үзэж барилдаад аргагүйл их аваргад унасан даа. Ёкозүна цол хүртэж байгаад дахин баяр хүргэе. Сайн барилдаарай их ч нэр хүнд их ч хариуцлага шүү дааж яваарай хүү минь
Ямар ч байсан эхлээд ёкүзана цолоо авчих тэгж байтал нэг түрүүлээд тэрийгээ батлачих за тэгээд нүдээ аньлаа шүү би нь
Баяр хүргие улам их аижилт гаргаарай
Амжилт
Баяр хүргэе!
амжилт.
Гоё гоё !
Bayar hyrgii.
Sariin tsalin ni 100saya tuhrug\nJiliin orlogo ni 2terbum bolohnee
Энэ Ган-Эрдэнэ чинь Теренофүжи Бямбадоржийг зодог тайлах ”ажиллагаанд ”нэг их идэвхтэй оролцоод байсан нөхөр мөн үү биш үү. Мөн бол ч жаахан мөс муутай л нөхөр дөө.
sunuj bui arliin jijigheen gazriin barildagch bidend hamaatai yu kkk.etseg ehdee zavaarsan huls shivtereeree olson tsaasaa uguhuu l bod kkk
Сайхан баше болсон. Их гоё
Насан туршаа ёкозүнагийн цалин авдаг бил үү?
Nice ! Bayar hurgey !