Засгийн газрын өнөөдрийн (2021.07.20) ээлжит бус хуралдаанаар элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах хугацааг товлож, зарлалаа.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулахаар тогтсон талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Энэ жил ЭЕШ өгөхөөр 40 мянган сурагч бүртгүүлсэн байсан. Хэрэв ЭЕШ-ыг хугацаанд нь зохион байгуулсан бол 40 мянган хүүхдээс 10 мянган хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орж чадахгүй байх эрсдэл бодитоор нүүрлэсэн байв. Тэдний олонх нь хөдөөнөөс аймгийн төв рүү орж, шалгалтаа өгөх ёстой. Мөн тухайн үед 2400 орчим хүүхэд өвдсөн байсан. ЭЕШ-аар ажиллах багш нар вакцинд бүрэн хамрагдаагүй байсан тул багш нарыг эрсдэлд оруулахыг хүсээгүй. Эрдэмтэд хэрэв шалгалтыг хойшлуулаагүй бол 40 мянган хүүхдээс 12 мянга нь халдвар авах эрсдэлтэй гэсэн тооцоо гаргасан" гэв.
Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авах аж. Улсын шалгалтын оноог ЭЕШ-ын оноонд тооцуулах хүсэлтийг олон эцэг эх тавьжээ. Гэвч энэ жил энэ хүсэлтийг биелүүлэх боломжгүй байжээ.
Наймдугаар сарын 19-ний өдөр гэхэд хүүхдүүд дархлаажуулалтын хоёр дахь тундаа бүрэн хамрагдаж дуусах учир ЭЕШ-ыг авахад энэхүү өдрийг товлосон гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНХ-АМГАЛАН САЙД АА ??? ЗАЛУУСЫН АЖЛЫН БАЙРЫГ 7 ЖИЛИЙН ТУРШ БУЛААН ЭЗЭГНЭН СУУГАА СУИС-Н СОНИНТОГОС ГЭДЭГ ЭМЭЭД ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ ЮУ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!