Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг долоо хоног бүр хуралдана

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 20

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн анхны хуралдааны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өчигдөр анхны хуралдаанаа хийсэн. ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернешнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг. Манай улсын хувьд авлигын индексийн дүнгээр 2020 онд 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн” гэлээ.

Авлигатай тэмцэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт хийхээр болжээ. Үүнтэй холбогдуулан Шүгэл үлээгчийн хуулийг санаачилна гэв.

Мөн “Улс төрийн намуудын тухай хуулийг санаачлах шаардлага бий. Манай ажлын хэсэг өргөн цар хүрээтэй. Мөн авлигад хамгийн их идэгдсэн байж болзошгүй салбар төрийн болоод орон нутгийн өмчит компаниуд байдаг. Иймээс эдгээр компаниудыг улс төрөөс хэрхэн хараат болгох вэ гэдэгт арга хэмжээ авна” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ярилаа.

Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг долоо хоног бүр хуралдаж байх аж. Ажлын хэсгийн явцыг Засгийн газарт тайлагнаж байхаар болжээ.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(116.84.110.34) 2021 оны 07 сарын 22

Ajilin hesegt n hen hen bdag uym bol doo,hoorhii

0  |  0
zz(66.181.188.79) 2021 оны 07 сарын 21

mal chadahgui baij emch naraa avlaga avdaggui bolgoh heregtee tsaanchin hun uhej bn teneguudee

0  |  0
zz(66.181.188.79) 2021 оны 07 сарын 21

mal chadahgui baij emch naraa avlaga avdaggui bolgoh heregtee tsaanchin hun uhej bn teneguudee

0  |  0
Уншигч(139.5.219.227) 2021 оны 07 сарын 21

За сүржин хоосон юм ярьж цаг хугацаа бүү өнгөрүүлээррэй.ямар арга хэмжээ авах талаар яриач.лоозон яриад авилгал буурахгүй.ярианаас чинь авилгал бууруулах доривтой арга хэмжээ авах талаар юуч алга.комисс байгуулсан авилгыг бууруулна гэх мэт шог юм яриад л эхлэлээ.товч тодорохой арга хэмжээ шуурхай авч эхлээч.

0  |  0
Enh(202.126.89.83) 2021 оны 07 сарын 21

Tegeed yag buurahuu? Heden bagsh emch nariig barij horiod duusahuu?

0  |  0
Ф(66.181.161.42) 2021 оны 07 сарын 20

Ажил муутай газар ажлын хэсэг байгуулж бас дээр нь их хуралддаг

0  |  0
ха ха ха(64.119.23.205) 2021 оны 07 сарын 21

Ердөө 7 долоо хоногоор л авилгал буурах юм байна л даа. АТГ байхад яасан завтай ллрууд вэ

2  |  0
h(66.181.161.70) 2021 оны 07 сарын 20

kutsaa chi bandi mn...

0  |  0
Top