СУГАЛАА: Жүдо бөхийн 60 кг-д хэн түрүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Манай сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ Токио хотоос мэдээлж байна

Өнөөдөр Токиогийн олимпын наадмын жүдо бөхийн сугалаа явагдлаа.

Эрэгтэй 60 кг-д манай бөх Д.Амартүвшин эхний тойрогт Голландын  Торнике Цикадоеатай таарлаа. Голландын гүрж залуу Tornike Tsjakadoea 24 настай. 2018 оны Cancún Гран прид түрүүлсэн.

2019 онд Тель Авив Гран Прид мөнгө, Будапештийн Гран Прид хүрэл, Екатеринбург Их Дуулга, Дюссельдорф Их Дуулгад хүрэл медаль хүртэж байлаа. 2019 оны Парисын Их Дуулгад таарч барилдахад манай бөх давж байв.
 


Гүрж залууг давахад манай бөх хамгийн гол өрсөлдөгчтэйгээ барилдана. Тэр бол ОХУ-ын жүдоч, 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт Европын хошой аварга Роберт Мшвидобадзе юм.

Мөн л гүрж бөх. 60 кг-д ОХУ-ын олимпын шигшээд дэлхийн аварга Яго Абуладзег биш түүнийг сонгосон нь маш их маргаан дагуулсан тул Роберт заавал түрүүлнэ гэсэн зорилготой Токиод ирсэн. Д.Амартүвшинтэй 6 таарч барилдаад 2 ялж, 4 унаж байсан.
 


Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ жинд түрүүлэх магадлал өндөр бөхөөр ОХУ-ын Роберт Мшвидобадзе, Японы Наохиса Такато, Гүржийн Лухуми Чхвимиани, Узбекистаны Шарафутдин Лутфиллаев, Казахстаны Елдос Сметов, Испанийн Франциско Гарригос, БНСУ-ын Ким Вон-Жин нарыг нэрлэжээ.
 


ДАШДАВААГИЙН АМАРТҮВШИН

Төрсөн огноо: 1987.12.15

Амжилт

  • ДАШТ-ий мөнгө,
  • Мастерс тэмцээний 3 хүрэл,
  • Их дуулгын 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл,
  • Гранпри тэмцээний 6 алт, 5 мөнгө, 6 хүрэл,
  • Дэлхийн цомын тэмцээний 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top