СУГАЛАА: Жүдо бөхийн 48 кг-д хэн түрүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Манай сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ Токио хотоос мэдээлж байна

Өнөөдөр Токиогийн олимпын наадмын жүдо бөхийн сугалаа явагдлаа.

Олимпын наадмын эхний өдөр эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ийн барилдаан явагддаг уламжлалтай. Хөнгөн жингийнхэн медаль авбал үлдсэн дунд, хүнд жингийнхэн ч урам ордог тул ихээхэн хариуцлага энэ хоёр жинд оногддог билээ. Олон жилийн турш энэ жин япончуудын дотоод өрсөлдөөний жин байсан. Олимпын эхний өдөр Японы сүлд дуулал л эгшиглэдэг байлаа. Гэвч энэ удаад байдал өөр байгаа. Японы Фүна Тонаки тийм амархан түрүүлчихгүй. 2016 онд олимпод түрүүлснээсээ хойш огт гялалзаагүй Аргентины Паула Паретог жагсаалтаас хасахад Европын долоон бөх олимпод медаль авахад тун ойрхон байгаа. Юуны өмнө Косовогийн Дистриа Красники. Чансаагаар ч энэ жинг тэргүүлж байгаа. Дээд жингээс бууж ирсэн тул бярдана. Он гарсаар хэд хэдэн тэмцээнд түрүүлсэн. ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн ч тэр түрүүлэх гэж биш олимпод бэлтгэх гэж л Будапештэд очсон юм.
 


Красники манай М.Уранцэцэгтэй хагас шигшээд таарах магадлал тун өндөр байгаа. Урнаа В хэсгийг тэргүүлж, Германы MENZ Katharina, Чилийн VARGAS LEY хоёрын ялсантай барилдана. Ер нь бол хэсэгтээ тэргүүлэх ёстой. Энэ хэсэгт ДАШТ-ий хүрэл медальт Испанийн Фигероа бий.

С хэсэгт дэлхийн хошой аварга Дарья Белодед эхний барилдаанаа Францын Ширин Буклитэй хийх магадлал тун өндөр. 22 настай Букли сүүлийн нэг жилд Европын АШТ-ээс гадна гурван тэмцээнд ч түрүүлээд амжсан. 2021 оны Тель Авив Их Дуулгад Дарьяаг ялсан билээ.
 


Казахстаны Г.Отгонцэцэг энэ хоёрын хэн ялсантай нь хэсгийн аваргын төлөө барилдах болов уу.

Дарья дөрөвдүгээр сараас хойш тэмцээнд оролцоогүй тул ямар формтой байгааг хэлэхэд бэрх. Хоёр жилийн өмнөх шиг энэ жинд Дарья түрүүлнэ гэж баттай хэлэх аргагүй болсон билээ. 2020 оны Парисын Их Дуулгаас хойш тэмцээнд түрүүлээгүй байгаа.
 


D хэсэгт Фүна Тонаки Словений Маруса Стангартай өрсөлдөнө.
 


МӨНХБАТЫН УРАНЦЭЦЭГ

Төрсөн огноо: 1990.03.14

Амжилт: ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медаль, багийн ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын алт, хүрэл, Азийн АШТ-ий 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт. Лондоны олимпод VII, Риогийн олимпод V байр эзэлсэн. Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 13 алт, 11 мөнгө, 15 хүрэл медальтай. Дэлхийн цомын тэмцээний 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top