Токио 2020: Нээлтийн ёслолыг 950 албаны хүн үзэж сонирхоно

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Токиогийн олимпын наадмын нээлтийн ёслолыг 950 албаны хүн үзэж сонирхох гэнэ.  "Токио-2020" наадмын зохион байгуулах хорооны төлөөлөгч Хидэмаса Накамүра хэвлэлийн бага хурал дээр “Нээлтийн ёслол дээр 50 албаны хүн байна. Харин оролцох тамирчдын нарийн тоог гаргаагүй байна. Тамирчид амны хаалттай, зайгаа барин парадад жагсах болно” гэж мэдэгдлээ.

Монгол улсаас Токиогийн олимпын наадмын нээлтэд оролцохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токиод ирээд байгаа билээ. Ерөнхий сайд энэ сарын 21-нд жүдогийн тамирчидтай цуг ирэхдээ онгоц дотор оргилуун дарс задлан, тамирчдад амжилт хүсэн ерөөсөн юм.

Олимпын нээлтийн ёслол тэмцээн уралдаануудын нэгэн адил үзэгчгүй явагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top