Америкийн Time сэтгүүлийн газраас Токиогийн олимпын наадамд тодрон, гялалзах магадлалтай, онцлох 48 тамирчныг нэрлэлээ.
Энэ жагсаалтад манай улсаас жүдо бөхийн тамирчин Саид Моллаи ганцаараа багтлаа.
Түүний талаар тус сэтгүүл “Саид Моллаи Токиод эргэн ирлээ. 2019 оны жүдогийн ДАШТ Токиод явагдсан. Тэр үед Саидыг Ираны Засгийн газраас хагас шигшээд өрсөлдөгчдөө бууж өг гэж шахсан. Учир нь тэр финалд Израилын тамирчинтай таарах байлаа. Энэ явдлын дараа тэр Монголын иргэн болсон билээ. Моллаи энэ удаад Токиод тэр гашуун дурсамжаа арилгахаар иржээ” гэж бичжээ.
Олимпын наадмын өмнө олон хэвлэлийн байгууллага таавар гаргасан байгаа. Ихэнх орон АНУ медалийн тоогоор тэргүүлж, Хятад, ОХУ, Япон, Их Британи удаална гэж үзэж байна. Саид Моллаиг олимпын медаль хүртэх тамирчны тоонд олон сэтгүүл нэрлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 4 )
Margaash barag alt awna daa amjilt hvise
beltgel saitai baigaa suuld bol grandslamuudad turuulj bsn tul
Харж л байя. АНУ-ын улс төр л байна. Хэвлэл мэдээлэл нь улс төр ялгаварлах үзлээр бичдэг .
Болтугай