Токиогийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд байт харвааныхан тэмцээндээ орно.
Манай улсаас энэ төрөлд Б.Отгонболд (Эрэгтэй, ганцаарчилсан, холимог), Б.Урантунгалаг (Эмэгтэй, ганцаарчилсан төрөл, холимог) хоёр оролцоно.
БААТАРХУЯГИЙН ОТГОНБОЛД
Спортын төрөл: Байт харваа
Төрсөн огноо: 1996.12.20
Амжилт
- Армийн дэлхийн тоглолтын холимог баг - Алт
- “Asian cup stage” тэмцээний эрэгтэй баг - Мөнгө
- “Asian cup stage” тэмцээний хувийн төрөл - Хүрэл
- Азийн наадмын тест тэмцээний эрэгтэй баг - Хүрэл
- Азийн наадмын холимог баг, эрэгтэй багийн тэмцээн - IV байр
- Олимпийн наадмын эрх олгох тэмцээний эрэгтэй баг - Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон
- Улсын хошой аварга
БИШИНДЭЭГИЙН УРАНТУНГАЛАГ
Төрсөн огноо: 1977.02.24
Амжилт
- Азийн наадмын VI байр, холимог багийн төрөлд IV байр
- Азийн танхимын наадмын мөнгөн медаль
- Дэлхийн цомын тэмцээний багийн төрөлд IV байр
- Азийн Гранпри тэмцээний багийн төрөлд алтан медаль
- Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль
- "Лондон-2012" олимпийн IX байр
- УАШТ-ий 10 удаагийн аварга
- Багийн болон хувийн төрөлд Монгол Улсын 8 рекордыг эзэмшигч
Сэтгэгдэл ( 0 )