Азербайжаны багийн дагестан бөх Хажимурад Гажиев гэмтлийн улмаас Токиогийн олимпод оролцож чадахгүй боллоо.
Гажиев 21 хоногийн өмнө Бакуд шигшээ багийн цугларалт дээр хөлний шөрөмсөө тасалсан юм.
Гажиев “Гэмтсэний дараа хөлөө ч хөдөлгөж чадахгүй байлаа. Харин сүүлдээ гэмтэл гайгүй болж эхэлсэн тул Токио олимпод амжих байх гэж бодож байлаа. Харамсалтай нь өвчний улмаас би бүрэн дүүрэн бэлтгэл хийж чадахгүй байна. Хөл ачаалал даахгүй байгаа тул олимпод оролцох талаар бодох ч хэрэг алга. Олимп бол бөх болгоны мөрөөдлийн талбар. Гэхдээ Бурхан намайг олимдод оролцох хэрэггүй гэж шийдсэн байх” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Хажимурад Гажиев 2016 оноос Азербайжаны шигшээд барилдаж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард тэр Европын эрхийн тэмцээнээс олимпын эрхээ авсан юм.
Азербайжаны бөхийн холбооноос түүний оронд Европын АШТ-ий мөнгөн медальт 20 настай Туран Байрамовыг олимпод оролцуулахаар ОУОХ-нд хүсэлт гаргаад байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Маньд ямар хамаатай хэрэг вэ, будаач будаач ч гэхээр сахлаа будна гэгчээр бөх бөх гэсээр байгаад солиорч байна уу сэтгүүлч гуай