ТОКИО 2020 I Монголын баг, тамирчдын тэмцээний хуваарь

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

"Токио-2020" зуны XXXII олимпын наадам өнөөдөр Токиогийн цагаар 20.00, Улаанбаатарын цагаар 19:00 цагт албан ёсоор нээлтээ хийнэ.  

Баг тамирчдын ёслолын жагсаал 20.30 цагт Грек улсын багаар эхэлж, Япон цагаан толгойн үсгийн дарааллаар улс орнууд цэнгэлдэхэд орж ирнэ. Монгол Улсын баг тамирчид 190 дүгээрт цэнгэлдэх хүрээлэнд алхан орно.

“Токио-2020” олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Япон Улсад зохион байгуулагдана. 

Олимпын наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон спортын төрлөөр буюу нийт 10 төрлөөр оролцож, 43 тамирчин өрсөлдөх юм. 

Өнөөдөр Монголын баг тамирчдаас байт харвааны тамирчин Б. Урантунгалаг 09.00 цагт, Б.Отгонболд 13.00 цагт чансаа тогтоох чухал харвалтаа хийнэ.

Монголын баг тамирчдын тэмцээн, уралдааны хуваарийг танилцуулъя. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top