ТОКИО 2020: Байтын тамирчин Б.Урантунгалаг 58-д эрэмбэлэгдэв

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

Манай сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ ТОКИО хотоос мэдээлж байна

Токиогийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд байт харвааныхан тэмцээндээ орлоо. Өнөөдөр 09:00 цагаас эмэгтэйчүүдийн урьдчилсан чансаа тогтоох харвалт боллоо.

Манай улсаас энэ төрөлд Б.Отгонболд (Эрэгтэй, ганцаарчилсан, холимог), Б.Урантунгалаг  (Эмэгтэй, ганцаарчилсан төрөл, холимог) хоёр оролцож байна. 

“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдын салхийг хагалж, Б.Урантунгалаг чансаа тогтоох сум тавилаа. Урьдчилсан харваанд тэрээр 72 харваж, 614 оноо аван, 58-д бичигджээ.

Эхний гурван байрт БНСУ-ын харваачид шалгарч, түрүүлсэн Ан Сан 680 оноогоор олимпын рекордыг шинэчиллээ.
 

Эрэгтэйчүүдийн тэмцээн 13:00 цагаас эхэлнэ.

Манай байтынхан Японы Оказаки хотод олимпын бэлтгэлээ базаасан. Тус хотын их сургуулийн байт харвааны багаас Монголын шигшээ багт амжилт хүссэн мэндчилгээ дэвшүүлжээ.


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top