Токиогийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд байт харвааныхан тэмцээндээ орлоо.
Өнөөдөр 09:00 цагаас эмэгтэй, 13 цагаас эрэгтэйчүүдийн урьдчилсан чансаа тогтоох харвалт боллоо.
Манай улсаас энэ төрөлд Б.Отгонболд (Эрэгтэй, ганцаарчилсан, холимог), Б.Урантунгалаг (Эмэгтэй, ганцаарчилсан төрөл, холимог) хоёр оролцож байна.
“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдын салхийг хагалж, Б.Урантунгалаг чансаа тогтоох сум тавьсан ба урьдчилсан харваанд 72 харваж, 614 оноо аван, 58-д бичигджээ.
Харин үдээс хойш Б.Отгонболд урьдчилсан харваанд 72 сум тавьж, 536 оноогоор 54-т бичигдлээ.
Эхний дөрвөн байрны гуравт нь БНСУ-ын харваачид шалгарч, энэ төрөлд дэлхийд шилдэг гэдгээ харууллаа.
БААТАРХУЯГИЙН ОТГОНБОЛД
Спортын төрөл: Байт харваа
Төрсөн огноо: 1996.12.20
Амжилт
Сэтгэгдэл ( 2 )