БОКС: Э.Цэндбаатар Кенийн тамирчинтай тулалдана

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

“ТОКИО-2020” зуны XXXII дахь удаагийн олимпын наадмын Боксын төрөлд оролцох баг тамирчдын албан есны сугалаа энэ сарын 22-нд Кокүгикан ордонд боллоо.

Токиогийн олимпод эрэгтэй найман жинд 187,  эмэгтэй таван жинд 102 тамирчин, нийт 289 ширэн бээлийтэн оролцоно. Боксын тэмцээн энэ сарын 24-нөөс наймдугаар сарын 8 хүртэл явагдах бөгөөд нийт 270 тулаан болох юм.

Манай улсаас Токиогийн олимпод эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцоно.

Э.Цэндбаатар хамгийн эхэнд рингэнд гарна. Тэрээр эхний тойрогт Кенийн 38 настай ахмад тамирчин Николас Окоттой таарсан. Окот 2008 онд Кенийн шигшээ багт орсон тамирчин. Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальтай, Бээжингийн олимпын наадамд оролцож байсан хашир тамирчин. Бээжинд эхний тойрогтоо Мексикийн Артур Сантос Рейест 2:6 ялагдан, хасагдаж байлаа. 2009 оны ДАШТ-д оролцож, 1/16 финалд Туркийн Керем Гюргенд ялагдсан. 2015 онд Африкийн наадмын хүрэл медаль авсан нь түүний хамгийн том амжилт. 2017 онд Африкийн аварга болсон. 2018 онд Африкийн цэргийн наадмын мөнгөн медаль хүртсэн тамирчин байна. Тулаан долоодугаар сарын 24-ны оройн 17 цаг 51 минутаас эхлэх юм.
 

Э.Цэндбаатар Кенийн тамирчныг ялахад Азербайжаны Тайфур Алиев, Вьетнамын Нгуен ван Дуонг хоёрын хэн ялсантай нь 28-нд тулалдах болно. Тайфур ялах нь бараг тодорхой болов уу. Ер нь хоёрдугаар тойргоос эхлээд манай тамирчин дандаа шилдгүүдтэй гар зөрүүлэх юм. Тайфур Алиев бол 2015 оны Европын наадмын хүрэл медальт, 24 настай боксчин. 2015, 2019 оны ДАШТ-д оролцож байсан. Манай Х.Энх-Амарт ялагдаж байсан тамирчин.

Түүнийг ялахад Оросын Альберт Батыргазиев гэсэн хатуу самартай таарна. Батыргазиев бол ОХУ-ын 4 удаагийн аварга (2017, 2018, 2019, 2020), мэргэжлийн боксоор  WBA Asia буюу Азийн аварга боксчин. Мэргэжилд 3 тоглож, бүгдэд нь цагаас өмнө хүнд цохилтоор ялсан тамирчин. Хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сард ӨАБНУ-ын Сибусисо Зингангег долоодугаар үед хүнд цохилтоор ялжээ.

Орос тамирчныг ялсан тохиолдолд олимпын хос хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга (2011, 2013, 2015), Панамерикийн наадмын хошой аварга Кубын Ласаро Альварестай таарах магадлал маш өндөр. Аваргыг ялж, аварга болдог билээ. Шинжээчид энэ жинд түрүүлэх хамгийн магадлалтай тамирчнаар Узбекистаны Миразизбек Мирзахалиловыг нэрлэж байгаа.


ЭРДЭНЭБАТЫН ЦЭНДБААТАР
 

Бокс, эрэгтэйчүүдийн 57 кг

Төрсөн огноо: 1996.10.16

Амжилт
 

  • ДАШТ-ий хүрэл медальт
  • "Жакарта - 2018"Азийн наадмын аварга
  • Азийн АШТ-ий аварга
  • “Рио-2016” олимпийн наадмын V байрын шагналт
  • Улсын дөрвөн удаагийн аварга
  • Боксын рингэнд 288 тулаан хийж, 271 ялалт байгуулсан

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
william(197.211.58.62) 2021 оны 07 сарын 28

Бөөрөө мөнгөөр ​​зарах, мөн эрүүл хэвээр байх зөв газрыг хайж байгаа хүмүүст фортис эмнэлэгтэй холбоо бариарай, бид таны бөөрийг 520000 доллараар худалдаж авна, [fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Top