БОКС: Б.Чинзориг Азийн аварга Эльнур Абдураимовтой таарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 25

“ТОКИО-2020” зуны XXXII дахь удаагийн олимпын наадмын Боксын төрөлд оролцох баг тамирчдын албан ёсны сугалаа энэ сарын 22-нд Кокүгикан ордонд болсон. 

Токиогийн олимпод эрэгтэй найман жинд 187,  эмэгтэй таван жинд 102 тамирчин, нийт 289 ширэн бээлийтэн оролцоно. Боксын тэмцээн энэ сарын 24-нөөс наймдугаар сарын 8 хүртэл явагдах бөгөөд нийт 270 тулаан болох юм.

Манай улсаас Токиогийн олимпод эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцоно.

Эрэгтэйчүүдийн 63 кг-д Б.Чинзориг өнөөдөр (2021.07.25) 17:18 минутаас эхний тоглолтоо хийнэ. Өрсөлдөгч нь Узбекистаны Эльнур Абдураимов.



2017 оны Азийн аварга, 2015 оны тивийн аваргын хүрэл медальтай, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт боксчин. Дэлхийн аваргын тэмцээнд манай Д.Отгондалайг ялж байсан. 27 настай.

Абдураймов Элнуртай өмнө нь 2 тоглож нэг ялагдаж, хамгийн сүүлийн тоглолтдоо ялсан юм. Түүнийг ялахад Панамерикийн наадмын мөнгөн медальт Доминиканы Леонел Сантос, Тажикистаны Баходур Усмонов хоёрын ялсантай тулна.

Усмонов 2019 онд Азийн аваргын финалд Б.Чинзоригийг ялж байсан тамирчин билээ. Энэ хэсэгт монголчуудын сайн танил Францын Софьян Умиа байгаа.
 


БААТАРСҮХИЙН ЧИНЗОРИГ
 

Спортын төрөл: Бокс, 63 кг

Төрсөн огноо: 1991.09.21

Амжилт
 

  • Улсын 8 удаагийн аварга
  • Армийн дэлхийн аварга
  • Азийн наадмын мөнгө
  • Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт
  • Боксын рингэнд 231 тулаан хийж, 206 ялалт байгуулсан

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
william(197.211.58.62) 2021 оны 07 сарын 28

Бөөрөө мөнгөөр ​​зарах, мөн эрүүл хэвээр байх зөв газрыг хайж байгаа хүмүүст фортис эмнэлэгтэй холбоо бариарай, бид таны бөөрийг 520000 доллараар худалдаж авна, [fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Top