“ТОКИО-2020” зуны XXXII дахь удаагийн олимпын наадмын Боксын төрөлд оролцох баг тамирчдын албан есны сугалаа энэ сарын 22-нд Кокүгикан ордонд боллоо.
Токиогийн олимпод эрэгтэй найман жинд 187, эмэгтэй таван жинд 102 тамирчин, нийт 289 ширэн бээлийтэн оролцоно. Боксын тэмцээн энэ сарын 24-нөөс наймдугаар сарын 8 хүртэл явагдах бөгөөд нийт 270 тулаан болох юм.
Манай улсаас Токиогийн олимпод эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцоно.
Эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал эхний тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч, Их Британийн Лоурен Луиза Прайстай таарчээ.
Уэльс гаралтай энэ бүсгүй 27 настай. 2019 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Европын наадмын аварга, тивийн АШТ-ий гурван хүрэлтэй тамирчин. 2019 онд Улаан-Үдэд болсон ДАШТ-ий финалд Голландын Нушка Фонтейнд шүүгчдийн саналаар ялагдсан ч Уэльсийн баг эсэргүүцэл илэрхийлсэн. АИБА холбооноос эсэргүүцлийг хүлээн авч, хянан шалгаад Лоуренд алтан медаль олгох болсон юм. Тулаан 28-ны үдээс өмнө 10 цаг 30 минутаас эхлэнэ.
МӨНХБАТЫН МЯГМАРЖАРГАЛ
Спортын төрөл: Бокс, 75 кг
Төрсөн огноо: 1992.03.03
Амжилт
Монголын ширэн бээлийтнүүд "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд өрсөлдөж, 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн билээ.
Сэтгэгдэл ( 3 )
Бөөрөө мөнгөөр зарах, мөн эрүүл хэвээр байх зөв газрыг хайж байгаа хүмүүст фортис эмнэлэгтэй холбоо бариарай, бид таны бөөрийг 520000 доллараар худалдаж авна, [fortis.hospital.in@gmail.com]
my business ene rket monhoodol dol sugarhuu ih olon udaa zodj derdmej absan.bid hariuga bala ageed zodon hisen.neg uzeed ah oshogon abnaa.
reket mojigo hedude box toglodin be.bi ringer der olimpod gaarad uzeed honzongo slagah yumsan.egch duuge ingej muu reket box zodulsan hun oshoo hinson bodsinma.