Өчигдөр албан ёсоор хөшгөө нээсэн Токио-2020 олимпын наадмын тэмцээн уралдаан өнөөдрөөс жигдэрч эхэлж байна.
Олимпын хоёр дахь өдөр буюу долоодугаар сарын 24-нд манай тамирчид спортын 6 төрөлд өрсөлдөнө.
Хийн урт бууны 10метрийн дасгалд О.Есүгэн, Э.Даваахүү нар цэц сорих бол 3х3 сагсан бөмбөгчид тун чухал хоёр тоглолттой.
Токиогийн олимпын Монголын шигшээ багийн медалийн салхийг эхлүүлэх магадлалтай жүдо бөхчүүд хөнгөн жингээр тэмцээнээ эхлүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )