ЖҮДО: Д.Амартүвшин эхний тойрогт ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

Өнөөдөр (2021.07.24) Токиогийн олимпын жүдо бөхийн тэмцээн эхэллээ.

Эрэгтэй 60 кг-д манай бөх Д.Амартүвшин эхний тойрогт Нидерландын Торнике Цикадоеатай таарсан. Нидерландын гүрж залуу Tornike Tsjakadoea 24 настай. 2018 оны Cancún Гран прид түрүүлсэн.

2019 онд Тель Авив Гран Прид мөнгө, Будапештийн Гран Прид хүрэл, Екатеринбург Их Дуулга, Дюссельдорф Их Дуулгад хүрэл медаль хүртэж байлаа. 2019 оны Парисын "Их Дуулга"-д таарч барилдахад манай бөх давж байсан юм.

Хоёр бөхийн барилдаан нэмэлт цагт үргэлжилж, Д.Амартүвшин ялагдлаа.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top