ТОКИО 2020: Анхны алтан медалийг хятад бүсгүй хүртлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

Манай сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ Токио хотоос мэдээлж байна

Өнөөдөр (2021.07.24) эмэгтэй 10м хийн урт бууны төрөлд Токиогийн олимпын анхны аварга тодорлоо.

Энэ төрөлд Хятадын Цянь Ян олимпын шинэ рекорд тогтоон түрүүлж, ОХУ-ын Анастасия Галашина удаалан, Швейцарын Нине Кристен хүрэл медаль хүртлээ. 10 м хийн урт бууны төрөлд манай тамирчин О. Есүгэн 25 дугаар байр эзэлсэн билээ.
 


Эмэгтэй хийн урт буу 10 м. Финал
 

1. Цянь Ян (Хятад) - 251,8 (олимпын рекорд).

2. Анастасия Галашина (ОХУ) - 251,1.

3. Нина Кристен (Швейцар) - 230,6

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top