ЖҮДО: М.Уранцэцэг Чилийн Варгастай барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр (2021.07.24) "Бүдокан" ордонд эхэллээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн Варгас Лейтэй барилдах боллоо.

Чили тамирчин эхний тойрогт Германы Мэнц Катаринаг ялсан байна.

Варгас 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт, 2021 оны Панамерикийн АШТ-ий аварга бөх. 2016 оны Токиогийн Их Дуулгад Урнаатай таарч барилдаж байсан. Тэр үед манай бөх хэвтээгээс илүүрхэн, ялж байлаа.
 


Түүнийг ялахад хэсгийн аваргын төлөө Испанийн Фигероатай таарах магадлал өндөр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top