ЖҮДО: М.Уранцэцэг өчих мэхээр ЦЭВЭР ЯЛЛАА

2021 оны 07 сарын 24

"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр (2021.07.24) "Бүдокан" ордонд болж байна. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн Варгас Лейтэй таарсан. Варгас 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт, 2021 оны Панамерикийн АШТ-ий аварга бөх. Хоорондын барилдааны харьцаа 1:0 манай бөх тэргүүлж байгаа.

Барилдаан эхлээд л манай бөх санаачилгыг авч, барилдааныг хэвтээд шилжүүлсэн. Хэвтээд хэн нь илүү вэ гэдгээ үзүүлж, өчих мэхээр яллаа. Гурав дахь өчилтөөр чили тамирчин дэвжээ цохин, бууж өгсөн юм.

Одоо манай тамирчин хэсгийн аваргын төлөө Израилын SHIRA RISHONY-той барилдана. Өмнө нь 5 таарч барилдахад бүгдэд нь Урнаа ялж байжээ. 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(104.200.20.6) 2021 оны 07 сарын 24

Оюука их л том албатай суугаа юм бндаа..

0  |  0
Уншигч(66.181.164.171) 2021 оны 07 сарын 24

Парисын Их дуулгын барилдааны бичлэг тавьж, үзэгч уншигчдыг хуурахаасаа ичихгүй байна уу? Үүсгэн байгуулагч Зиндаагийн МАНДАХБАЯР чинь сэтгүүлч биздээ? Та нарыг хүн хуураад ч болтугай хандалт ав гээд байна уу?\n

1  |  0
zochin(202.179.26.155) 2021 оны 07 сарын 24

Khuchtei baigaarai amijilt

0  |  0
Top