"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр (2021.07.24) "Бүдокан" ордонд болж байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн Варгас Лейг өчих мэхээр цэвэр ялсан.
Дараа нь хэсгийн аваргын төлөө Израилын SHIRA RISHONY-той барилдлаа. Өмнө нь 5 таарч барилдахад бүгдэд нь Урнаа ялж байжээ. Хэн хэнээ хэтэрхий сайн мэдэх өрсөлдөгчид. Гэхдээ олимпын наадамд нэг л анхаарал сулруулах, алдаа гаргахад хажууд байсан ялалтаа алдах нь олон байдаг.
Урнаа харин тун хянамгай барилдаж, үүрч шидээд, дахин өчих мэхээр яллаа.
Эмэгтэй 48 кг-ийн жингийн хагас шигшээд манай тамирчин Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникитэй барилдана. Тэдний барилдааны ялалтын харьцаа 2:2 байгаа.
Нөгөө талд Украины Белодед, Японы Тонаки хагас шигшээд шалгарсан бөгөөд хөнгөн жингийн 4 хүчирхэг бөх бүгд таавар ёсоор шалгарлаа.
Медалийн төлөөх барилдаанууд Монголын цагаар 16:00 цагаас эхлэх ба М.Уранцэцэг гавьяат дөрөв дэх барилдаанд дэвжээн дээр гарна.
Сэтгэгдэл ( 1 )
Xичээгээрэй...одоо ганц л ялчвал шууд мөнгөн медаль