"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр (2021.07.24) "Бүдокан" ордонд эхэлсэн.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Косовогийн Красники, Монголын М.Уранцэцэг, Японы Фүна Тонаки, Украины Дарья Белодед гэсэн шилдэг дөрвөн бөх хагас шигшээд шалгаран үлдлээ. Таамаг ёсоор гэж хэлэхэд болно.
М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн Варгас Лейг өчих мэхээр цэвэр ялсан. Дараа нь хэсгийн аваргын төлөө Израилын SHIRA RISHONY-г өчих мэхээр яллаа.
Эмэгтэй 48 кг-ийн жингийн хагас шигшээд манай тамирчин Косовогийн Красникитэй барилдана. Хоорондоо дөрөв таарч барилдахад тус бүр хоёр ялсан. Нөгөө талд, Японы Фүна Тонаки, Украины Дарья Белодед гэсэн бас нэгэн сонирхолтой барилдаан бий.
Эхлээд Тонаки, Дарья хоёр дэвжээнд гарсан. Дарья өмнөх барилдаануудад маш их цуцаж байгаа нь харагдаж байлаа. Жин хасах гэж зүдэрсэн байж болох. Магадгүй энэ тэмцээн 48 кг-д хийх сүүлийн тэмцээн биз. Дарья холоос тохоод вазари авах шахлаа. Фүна аргагүй мөч дутаж байна. Гэхдээ тэр урагш дайрсаар байсан, харин Дарьяа байн байн сууж, цаг аван, амьсгаа дарах гэж оролдсоор байв. Ингээд голден скорт Фүна даралт аван, цэвэр ялав. Өөрөөр хэлбэл хэн илүү ялах эрмэлзэлтэй нь яллаа.
Харин дараагийн хагас шигшээд Урнаа, Красникитэй гарч ирсэн. 2 дахь минутад вазари алдсан манай бөх нөхөх гэж оролдоод барсангүй. Хүрэл медалийн төлөө Португалын Костатай барилдах боллоо. Костаг өмнө нь хоёр ялж байсан.
Сэтгэгдэл ( 1 )
Амьжилт хүсий