"Токио-2020" олимпын наадмын буудлагын тэмцээн үргэлжилж байна.
Өнөөдөр өглөө болсон эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд нийт 53 тамирчин өрсөлдлөө.
Тус дасгалд өрсөлдсөн манай буудагч Ц.Анударь 576 оноогоор 9-р байр, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 568 оноогоор 30-р байрт шалгарлаа.
Ц.Анударь финалын шатанд шалгарахад ганцхан оноо дутлаа. Манай тамирчид долоодугаар сарын 29-нд спорт гар бууны 25 метрийн зайд өрсөлдөх юм.
Сэтгэгдэл ( 2 )
Gybdegmaagas uur hyn baidagyuiuym yy.Huduunii tarvaga byydadag ohid saindaa.Byydalga syr harvaa huduunii choohon ohind huvgyydiig olj avj baga nasnaas ni songon shalgalyyralj zuvhun olimpod beldej baimaar uym .Hyatad German shig.
АНУДАРЬ МАШ САЙН БУУДЛАА. АМЖИЛТ