Монголын 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид өчигдөр (2021.07.25) дэлхийн аварга Италид ганцхан онооны зөрүүтэй 14:15, АНУ-д 9:21 харьцаатай ялагдсан ч дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх боломж, нөөц байгаагаа харуулж чадсан.
Америкийн эмэгтэй сагсан бөмбөгийн оддын эсрэг ч тун сайн тоглосныг хэлэх хэрэгтэй.
Өнөөдөр Монголын сагсчин охид олимпын наадмын гурав дахь тоглолтоо талбайн эзэн Японы эсрэг хийлээ. Азийн наадмын мөнгөн медальт хүчирхэг Японы багтай ан мана өрсөлдсөн ч 19:10-аар ялагдлаа.
Б.Солонго, Э.Чимэддолгор нар гурван оноо, О.Хулан, М.Цэрэнлхам нар тус бүр хоёр оноо нэмэрлэв.
Өнөөдөр манай баг 13.00 цагаас энэ тэмцээнд нэг ч хожигдоогүй байгаа ОХУ-ын эсрэг тоглох болно.
Сэтгэгдэл ( 1 )