Өнөөдөр жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр. Эхний өдөр медаль хүртсэн Монголын багаас өнөөдөр эрэгтэй 66 кг-д Ё.Басхүү, эмэгтэй 52 кг-д Л.Сосорбарам эх орноо төлөөлөн оролцоно.
Л.Сосорбарам В хэсэгт орж, эхний барилдаанаа Узбекистаны Диёра Келдиёроватай хийх боллоо. Диёра Их Дуулга тэмцээнд түрүүлсэн анхны узбек эмэгтэй жүдоч. 23 настай. 2019 оны Азийн аварга, 2021 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Мастерс тэмцээний хүрэл, энэ жилийн Антальягийн Их Дуулгын аварга, 2016 оны Ташкент Гран При тэмцээний мөнгөн медальт, 2019 оны Цэргийн тоглолтын хүрэл медальтай бөх.
Хоёр бөх 4 таарч барилдахад манай бөх 3 удаа ялж байжээ. Хамгийн сүүлд гуравдугаар сард Ташкентын Их Дуулгад Л.Сосорбарам цэвэр ялж байв.
Энэ удаад ч манай бөх огт зовсонгүй. Барилдааны гурав дахь минутад өчиж, цэвэр ялснаар дараагийн шатанд шалгарлаа. Дараагийн өрсөлдөгч нь Швейцарын Фабьен Кочер. Энэ жилийн ДАШТ-ий хүрэл медальтай бөх.
57 кг-аас доош бууж ирсэн.
2019 оны Будапештийн Гран Прид Л.Сосорбарамыг ялж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )