ТОКИО 2020: Ё.Басхүү Беларусын Д.Миньковтой барилдана

2021 оны 07 сарын 25

Өнөөдөр жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр. Эхний өдөр медаль хүртсэн Монголын багаас өнөөдөр эрэгтэй 66 кг-д Ё.Басхүү, эмэгтэй 52 кг-д Л.Сосорбарам эх орноо төлөөлөн оролцоно.

Эрэгтэй 66 кг-д манай Ё.Басхүү барилдана. Шууд хэлэхэд, сугалаа хатуу таарсан. Ё.Басхүү В хэсэгт орсон. Эхний тойрогт хийлээд дараа нь Беларусын Дмитрий Миньковтой барилдана. Миньков эхний тойрогт Катарын ELIDRISSI AYOUB-ийг цэвэр ялжээ.

Миньковтой манай бөх өнгөрсөн гуравдугаар сард Ташкентийн Их Дуулгад таарч барилдан, ялж байсан. Гэхдээ беларусь залуу энэ жил дөрвөн тэмцээнд оролцож, хоёр Их Дуулгаас мөнгөн медаль зүүсэн амжилттай. Будапештийн ДАШТ-д долоодугаар байрт шалгарсан бөх. 
 

Беларусын бөхийг ялахад Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө Японы алдарт Абэ Хифүмитэй барилдах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bashuu yalna(64.119.19.25) 2021 оны 07 сарын 25

Tegeheeree yadiin yalah gj orson yum chin yalna shde

1  |  0
Top