Жүдо бөх бол олимпын наадмын хамгийн сонирхолтой төрлийн нэг. Энэ жилийн "Токио 2020" наадмын нээлтийн ёслолд 28 орны тугчаар жүдочид ажилласан байна.
Жишээ дурдахад, Ө.Дүүрэнбаяр Монголын, Телма Монтейро Португал, Рустам Оруджов Азербайжан, Кларисс Абененну Франц, Кетлин Квадрос Бразил, Лариса Церич Босни, Киёми Ватанабе Филиппин, Темур Рахимов Тажикстан, Гульбадам Бабамуратова Туркменистаны далбааг өргөжээ.
Эмэгтэй 48 кг
1) Дистрия Красники (Косово)
2) Тонаки Фүна (Япон)
3) Дарья Белодид (Украин), М.Уранцэцэг (Монгол)
Эрэгтэй 60 кг
1) Наохиса Такато (Япон)
2) Янг Юнг Вей (Тайвань)
3) Лука Мхеидзе (Франц), Элдос Сметов (Казахстан)
Сэтгэгдэл ( 0 )