ТОКИО 2020: Ё.Басхүү дэлхийн хошой аварга Абэтэй барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 25

Өнөөдөр жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр. Эрэгтэй 66 кг-д манай Ё.Басхүү В хэсэгт орсон. Эхний тойрогт хийлсэн манай тамирчин Беларусын Дмитрий Миньковтой барилдлаа. Миньков эхний тойрогт Катарын ELIDRISSI AYOUB-ийг цэвэр ялжээ.

Миньковтой манай бөх өнгөрсөн гуравдугаар сард Ташкентийн Их Дуулгад таарч барилдан, ялж байсан. Гэхдээ беларусь залуу энэ жил дөрвөн тэмцээнд оролцож, хоёр Их Дуулгаас мөнгөн медаль зүүсэн амжилттай. Будапештийн ДАШТ-д долоодугаар байрт шалгарсан бөх. Чансаагаар манай бөх илүү.

Эртхэн ялчихаж болох байсан ч манай бөх Абэтэй хийх барилдааны бие халаалт, бэлтгэлээ Миньков дээр хийлээ гэлтэй. Нэг л болж өгөхгүй байсаар нэмэлт цагт торгуулиар яллаа.

Одоо Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө Японы алдарт Абэ Хифүмитэй барилдах юм. Дэлхийн хошой аварга Абэтэй Ё.Басхүү өмнө нь хоёр таарахдаа хоёр ялагдсан. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(59.153.113.18) 2021 оны 07 сарын 25

Японд ялагдана, ганц найдвар дагаж барилдаад хүрлийн төлөө үзэх

0  |  2
Top