ТОКИО 2020: Ах дүү хоёр хамт олимпын аварга болох уу?

2021 оны 07 сарын 25

Өнөөдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-ийн барилдаанууд явагдаж байгаа. Манай улсаас барилдсан хоёр тамирчны нэг нь барилдаанаа үргэлжлүүлж байна.

Эмэгтэй 52 кг-д Л.Сосорбарам эхний барилдаандаа Узбекистаны Диёра Келдиёроваг өчих мэхээр цэвэр ялж, дараа нь Швейцарын Фабьен Кочерт ялагдсан.

Харин Ё.Басхүү эхний тойрогт хийлж, дараа нь Беларусын Дмитрий Миньковыг торгуулиар ялаад Японы Абэ Хифүмид ялагдсан. Дагах барилдаанд энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Италийн Мануель Ломбардотой барилдах болоод байгаа.

Эрэгтэй, 66 кг

Риогийн олимпод Италийн Фабио Базиле сэнсаац тарьсан шиг энэ жил Бразилын Даниэль Карньин гялалзаж байна. Даниэль эхлээд Мохамед Абдельмавгудыг дараа нь Молдавын Денис Виераг ялаад дэлхийн чансааг тэргүүлэгч Мануэль Ломбардог ялсан. Харин одоо Абэгийн эсрэг юу хийх нь сонирхолтой.

Нөгөө талд хэсэг ахалсан Ан Ба-Ул, Гүржийн Важа Маргелашвили нар гарч ирж, дагах барилдаанд Ломбардо-Ё.Басхүү, Гомбоч-Шмаилов нар таарчээ.

Эмэгтэй, 52 кг

Энд ч сэнсаац гарч, олимпын аварга Майлинда Келменди эхний барилдаандаа Унгарын Река Пуппт ялагдлаа. Абэ Үта, Амандин Бушар, Одетт Жуффрида, Фабьен Кочер нар тооцоо ёсоор хэсгээсээ гарлаа. Дагах барилдаанд ч бүхний танил жүдочид байна.

Түүхэнд анх удаа ах дүү хоёр хамтдаа олимпын аварга болох эсэх нь удахгүй тодорхой болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top