ЖҮДО: Ц.Цогтбаатар Гвинейн бөхтэй барилдана

2021 оны 07 сарын 26

Өнөөдөр Токио олимпын жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаан болно.

Эрэгтэй 73 кг-д манай бөх Ц.Цогтбаатар В хэсэгт орж, эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самба хэмээх 26 настай жүдочтой хийнэ.  Самба нь 2018 онд Африкийн нээлттэй тэмцээнд 8-р байр эзэлж байсан нь хамгийн  том амжилт нь юм.

Африк бөхийг ялахад Ц.Цогтбаатар Монакогийн Бесси Седрик, Буркина Фасогийн Диалло Лукас хоёрын ялсантай барилдах юм.

Түүний хэсэгт 2019 оны Европын наадмын аварга, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Шведийн Томми Масиас байгаа. Цогтоо, Масиас хоёр хэсгийн аваргын төлөө барилдах нь бараг тодорхой байна.

ЦЭНД-ОЧИРЫН ЦОГТБААТАР

Спортын төрөл: Жүдо бөх, 73 кг

Төрсөн он: 1996.03.16

Амжилт
 

  • Азийн аваргын алт, хүрэл
  • Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө
  • Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 3 алт, 2 мөнгө, 7 хүрэл медальт
  • Улсын 4 удаагийн аварга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top