Өнөөдөр Токио олимпын жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаан болно.
Эмэгтэй 57 кг-д Э.Сумъяа эхний барилдаанаа Словений Кажа Кайзертай хийнэ. 21 настай залуу тамирчин бөгөөд энэ жилийн Европын АШТ-ий мөнгөн медальт.
Түүнийг ялахад Тайванийн 33 настай Lien Chen-ling хүлээж байна. 2010, 2018 оны Азийн наадмын хүрэл медальт, Азийн АШТ-ий тав, Их Дуулга тэмцээний найм, Гран При таван медальтай туршлагатай тамирчин.
Ингээд хоёр ялахад энэ жилийн ДАШТ-ий хүрэл медальт, Косовогийн Нора Гяковатай хэсгийн аваргын төлөө барилдах учиртай. Хэсгийн аварга болсон тохиолдолд Японы Ёшидатай хагас шигшээд таарах магадлал өндөр.
ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА
Спортын төрөл: Жүдо, 57 кг
Төрсөн он: 1991.03.11
Амжилт
Сэтгэгдэл ( 1 )
Том тэмцээнд азгүй юм шиг санагдсан. Сэтгэл зүйгээ удирдаж чаддаггүй.