ЖҮДО БӨХ I Эрэгтэй 73 кг-д хэн түрүүлэх вэ?

2021 оны 07 сарын 26

Олимпын жүдо бөхийн тэмцээний гурав дахь өдөр спорт сонирхогчид Японы Оно Шёохэйг онцгойлон харах нь мэдээж. Оно бол Японы Тедди Ринер л гэсэн үг. 73 кг-д тэр бусдаасаа техник, хүч, бүх юмаар тасархай гэдгийг шинжээчид хүлээн зөвшөөрдөг.

Оно хамгийн сүүлд олон улсын тавцанд 2014 онд ялагдсан. Оно тэмцээн уралдаанд цөөхөн оролцож байгаа. Тэмцээнд цөөхөн оролцдог тул чансаа бага.  

Шёохэй Онод сул тал ганцхан байгаа нь өрсөлдөгч үгүй явдал юм.  

Оно эхний тойрогт Румыний Александр Райкутай барилдана. Дараагийн тойрогт Туркийн Билал Чилоглутай барилдана. Ингээд хэсгийн аваргын төлөө Рустам Оружевтай үзэлцэнэ. Риогийн олимпын мөнгө, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Рустам Оружев аз дутаж, Онотой нэг хэсэгт орсон. Хоёр том тэмцээний финалд хоёуланд нь Онод ялагдаж байсан бөх.

Саяхан болсон ДАШТ-ий аварга Лаша Шавдатуашвили сэтгэл зүй хүчтэй бөх. Оног ялах магадлал хамгийн өндөр нь Лаша гэж хэлж болно. Олимпын аварга, Европын аварга түүнд Оног ялах л даалгавар үлдсэн байх.

Өмнөд Солонгосын Ан Чанг-Рим мөн энэ жинд түрүүлэх магадлал өндөр бөхийн нэг. Ан эхний тойрогт олимпын аварга Италийн Фабио Базилетэй таарсан.

Шинжээчид энэ жингийн битүү морьдод Шведийн Томми Масиас, Ц.Цогтбаатар, АНЭУ-ын Скворцов, Гьяков нарыг нэрлэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
william(197.211.58.62) 2021 оны 07 сарын 28

Бөөрөө мөнгөөр ​​зарах, мөн эрүүл хэвээр байх зөв газрыг хайж байгаа хүмүүст фортис эмнэлэгтэй холбоо бариарай, бид таны бөөрийг 520000 доллараар худалдаж авна, [fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
william(197.211.58.62) 2021 оны 07 сарын 28

Бөөрөө мөнгөөр ​​зарах, мөн эрүүл хэвээр байх зөв газрыг хайж байгаа хүмүүст фортис эмнэлэгтэй холбоо бариарай, бид таны бөөрийг 520000 доллараар худалдаж авна, [fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Top