Гэрэл зургийг Ч.ГАНБАТ
Өнөөдөр Токио олимпын жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаан болж байна.
Эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж, этэж унаган, дарж, иппон цэвэр яллаа.
Ц.Цогтбаатар дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрик, Буркина Фасогийн Диалло Лукас хоёрын ялсантай барилдах юм.
Түүний хэсэгт 2019 оны Европын наадмын аварга, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Шведийн Томми Масиас байгаа. Цогтоо, Масиас хоёр хэсгийн аваргын төлөө барилдах нь бараг тодорхой байна.
Сэтгэгдэл ( 3 )