ЖҮДО: Ц.Цогтбаатар ИППОН яллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

Өнөөдөр Токио олимпын жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаан болж байна.

Эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж, этэж унаган, дарж, иппон цэвэр ялсан.  

Ц.Цогтбаатар дараагийн тойрогт Монакогийн Бесси Седриктай барилдлаа. Барилдаан дуусахад нэг минут дутуу байхад манай бөх этэж унагаад вазари авсан. Удалгүй хөмрөөд цэвэр яллаа.  

Цогтоо, энэ жилийн Европын аварга Гжаковатай хэсгийн аваргын төлөө барилдана.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top