ЖҮДО: Ц.Цогтбаатар хэсгээ тэргүүлж, хагас шигшээд Оно Шёохэйтэй барилдах боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

Өнөөдөр Токио олимпын жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаан болж байна.

Эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж иппон цэвэр ялсан. Дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрикийг мөн цэвэр ялсан.

Ингээд хэсгийн аваргын төлөө энэ жилийн Европын аварга Косовогийн Гяковатай хэсгийн аваргын төлөө барилдлаа. Гякова өмнөх тойрогт Шведийн Томми Масиасыг ялсан.

Цогтоо Гяковатай өмнө нь 3 таарч барилдахад хоёрт нь давсан. Хамгийн сүүлд энэ жилийн Тбилисийн Их Дуулгад таарч, Цогтоо ялж байв.

Ц.Цогтбаатар голден скорт шийдсэн мэх хийж ялснаар хагас шигшээд шалгарлаа. Өрсөлдөгч нь Японы Оно. 
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top