Манай сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ, Ч.Ганбат нар Токио хотоос мэдээлж байна
Өнөөдөр (2021.07.26) Токио олимпын жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаан болж байна.
Эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж, этэж унаган, дарж, иппон цэвэр ялсан. Дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрикийг мөн цэвэр ялсан.
Ингээд хэсгийн аваргын төлөө энэ жилийн Европын аварга Косовогийн Гяковатай хэсгийн аваргын төлөө барилдлаа. Гяковаг нэмэлт цагт давснаар хэсгээ тэргүүллээ.
Хагас шигшээд тэр Риогийн олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга Японы Оно Шёохэйтэй барилдав. Хоёр бөх өмнө нь таарч байгаагүй.
Цогтоо алдарт Онотой нэмэлт цагт үзэлцэн ялагдлаа. Оно яарсангүй, манай бөхийн алдааг хүлээж байгаад вазаригаар яллаа.
Одоо тэр Канадын Артур Маргелидонтой хүрэл медалийн төлөө барилдана, барилдааны харьцаа 1:1. Энэ жилийн Тбилисийн Их Дуулгын финалд Цогтоо ялж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )