ЖҮДО: Ц.Цогтбаатар олимпын ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ

2021 оны 07 сарын 26

Манай сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ, Ч.Ганбат нар ТОКИО хотоос мэдээлж байна

Өнөөдөр (2021.07.26) Токио олимпын жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаан болж өндөрлөлөө.

Эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж, этэж унаган, дарж, иппон цэвэр ялсан. Дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрикийг цэвэр, хэсгийн аваргын төлөө энэ жилийн Европын аварга Косовогийн Гяковаг нэмэлт цагт давснаар хэсгээ тэргүүллээ.

Хагас шигшээд тэр Риогийн олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга Японы Оно Шёохэйтэй барилдаж, нэмэлт цагт вазаригаар ялагдсан.

Ингээд манай бөх Канадын Артур Маргелидонтой хүрэл медалийн төлөө барилдлаа. Барилдааны харьцаа 1:1. Энэ жилийн Тбилисийн Их Дуулгын финалд Цогтоо ялж байсан.

Барилдаан эхэлснээс хойш хэдхэн секундын дотор өрсөлдөгчөө өчиж, Цогтоо олимпын хүрэл медалийн эзэн боллоо. 

Монголын жүдочид "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн түүх бүтээж байна. 
 

Ази тивийн аварга Ц.Цогтбаатар Риогийн олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга Японы Оно Шёохэй нарын барилдааны ТОРГОН АГШНУУД


 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top