Өнөөдөр Токио хотын Budokan ордонд эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жингийн барилдаантай.
Саид Моллаи D хэсэгт орсон. Энэ хэсгийг 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Тато Григалашвили тэргүүлж байгаа. Манай бөх эхний барилдаанаа Казахстаны Дидар Хамзатай хийнэ. 2018 оны Азийн наадмын аварга, 2016 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт бөх. 2018 оны Азийн наадмын финалд Саидтай таарч барилдаад казах залуу ялж байжээ.
Эрэгтэй 81 кг-ийн жин бол хамгийн өрсөлдөөнтэй, ижил түвшний жүдоч олон жин.
Энэ жилийн дэлхийн аварга, чансааг тэргүүлэгч Маттиас Кассе А хэсэгт ОХУ-ын Алан Хубецов, Канадын Антуан Валуа-Фортье нартай хамт байгаа.
D хэсэгт Гүржийн од Тато Григалашвили бий. Хэсгийн аваргын төлөө тэр манай Моллаитай барилдах магадлал өндөр. Энэ хоёрын ялж хэсгээ тэргүүлсэн нь С хэсгийг тэргүүлэх магадлалтай байгаа Израилын Саги Мукитай таарна. Муки сүүлийн үед гэмтэл бэртлээс болоод сайн барилдаж чадахгүй байгаа ч түрүүлэх өрсөлдөөнд нэрлэгдсээр байгаа.
Чансааны дөрөв дэх бөх Туркийн Ведат Албайрак эхний барилдаанаа Японы Таканори Нагасэтэй хийх болоод байгаа.
Сэтгэгдэл ( 2 )
Amjilt husey . Sain barildaj bas saihan az taaraasai
Molom mukitai taarlaa gehed barildah boluu.