Саид Моллаи эхний барилдаандаа ИППОНООР яллаа

2021 оны 07 сарын 27

Өнөөдөр Токио хотын Budokan ордонд эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жингийн барилдаантай.

Саид Моллаи D хэсэгт орсон. Энэ хэсгийг 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Тато Григалашвили тэргүүлж байгаа. Манай бөх эхний барилдаанаа Казахстаны Дидар Хамзатай хийнэ. 2018 оны Азийн наадмын аварга, 2016 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт бөх. 2018 оны Азийн наадмын финалд Саидтай таарч барилдаад казах залуу ялж байжээ. 

Саид барилдаан дуусахаас 20 секундын өмнө иппон яллаа. 

Дараагийн тойрогт Азербайжаны Мурад Фатиевтай барилдана. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top