Өнөөдөр Токио хотын Budokan ордонд эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жингийн барилдаан болж өндөрлөлөө.
Манай бөх Саид Моллаи D хэсэгт орсон. Манай бөх эхний барилдаанаа Казахстаны Дидар Хамзатай хийж, барилдаан дуусахаас 20 секундын өмнө иппон яллаа. Дараагийн тойрогт Азербайжаны Мурад Фатиевийг нэмэлт цагт вазаригаар, хэсгийн аваргын төлөө 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Гүржийн од Тато Григалашвилиг иппон ялж, хэсэгтээ тэргүүлсэн.
Хагас шигшээд С хэсэгт тэргүүлсэн Австрийн гүрж бөх Шамиль Борчашвилитай барилдаж, иппон ялсан.
Финалд түүнийг Риогийн олимпын хүрэл медальт, 2015 оны дэлхийн аварга Нагасэ хүлээж байлаа. Нэмэлт цагт Нагасэ вазари авснаар Моллаи ялагдаж, олимпын мөнгөн медаль авлаа.
Сэтгэгдэл ( 13 )
Одоо байтлаа харийн хүнээр медаль авхуулдаг болоо юу. Тэртээ 1968 онд Халхын Их аварга Мөнхбат гуай маань олимпийн Анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байсансан.
Баяр хүргэе. Чи Иранд шинэ эргэлт авч ирнэ шүү.
БАЯР ХҮРГЭЕ Саид Моллаей
Монголын нэрийг дэлхийн олмпид мөнгөллөө. Сайн байнаа Саид Моллай. Чамд сайн сайхныг монголчуудынхаа нэрээр хүсье.
Баяр хүргэе
Bolj bolj. Bayar hvrgie
БАЯР ХҮРГЭЕ Саид Моллаей
تهانينا. نحن نحبك. شكرا .. لقد حصلت على الميدالية الذهبية. مرحبا بكم في منغوليا. أنت رجل منغولي.
Mundag bayr khvrgei\n
Баярлалаа Моллай , чи мундаг байсан.\n
БАЯР ХҮРГЭЕ Саид Моллаей
Мундаг байлаа. энэнээс илүү яах вэ. дараа алтыг нь авчирна
bayrlaa