“ТОКИО-2020” зуны XXXII дахь удаагийн олимпын наадмын боксын тэмцээн сүмо бөхийн Кокүгикан ордонд явагдаж байна.
Манай улсаас Токиогийн олимпод эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцож байгаагаас Б.Чинзориг тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал тулалдана. Тэрээр эхний тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч, Их Британийн Лоурен Луиза Прайстай таарчээ.
.jpeg)
Уэльс гаралтай энэ бүсгүй 27 настай. 2019 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Европын наадмын аварга, тивийн АШТ-ий гурван хүрэлтэй тамирчин. 2019 онд Улаан-Үдэд болсон ДАШТ-ий финалд Голландын Нушка Фонтейнд шүүгчдийн саналаар ялагдсан ч Уэльсийн баг эсэргүүцэл илэрхийлсэн. АИБА холбооноос эсэргүүцлийг хүлээн авч, хянан шалгаад Лоуренд алтан медаль олгох болсон юм. Тулаан өнөөдөр Токиогийн цагаар 11 цаг 30 минутаас эхлэнэ.
.jpg)
МӨНХБАТЫН МЯГМАРЖАРГАЛ
Спортын төрөл: Бокс, 75 кг
Төрсөн огноо: 1992.03.03
Амжилт
Улсын аварга
“Улаанбаатарын цом” Олон улсын тэмцээний аварга
Боксын рингэнд 92 тулаан хийж, 61 ялалт байгуулсан
Олимпийн наадамд өрсөлдөх Монголын анхны эмэгтэй боксчин
Монголын ширэн бээлийтнүүд "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд өрсөлдөж, 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )