БОКС: Э.Цэндбаатар Вьетнамын одтой тулалдана

2021 оны 07 сарын 28

“ТОКИО-2020” зуны XXXII дахь удаагийн олимпын наадмын боксын тэмцээн сүмо бөхийн Кокүгикан ордонд явагдаж байна.

Манай улсаас Токиогийн олимпод эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Цэндбаатар,    эрэгтэйчүүдийн 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцож байгаагаас Б.Чинзориг тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.

Э.Цэндбаатар эхний тойрогт Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальт, Кенийн Николас Окоттой таарч, 3:2 харьцаатай ялалт байгуулсан.

Хоёрдугаар тойрогт Вьетнамын Нгуен ван Дуонгтой өнөөдөр Токиогийн цагаар 18 цагаас тулалдах юм. Нгуен эхний тойрогт Азербайжаны Алиевийг ялсан юм. 

Нгуен Ван Дуонг 1996 онд төрсөн. 2019 оны Зүнн Өмнөд Азийн наадмын мөнгөн медальт боксчин. 13 наснаасаа боксоор хичээллэж, 2010 онд залуучуудын улсын аварга болж байжээ. 2019 оны аравдугаар сард Ханойд болсон тэмцээнд тэр үед ялагдашгүй гэгдэж байсан Филиппины Jenel Lausa-г хүнд цохилтоор унагаан, сенсаац тарьж байлаа. Токиогийн олимпын Ази, Номхон далайн орнуудын эрхийн тэмцээнд хэд хэдэн сайн тамирчдыг хүнд цохилтоор ялж, олимпын эрхээ авсан юм. Нгуен бол олимпын эрхээ тэмцээнээс авсан анхны вьетнам боксчин юм. 2019, 2020 онуудад Вьетнамын аварга болсон. 2020 оны Вьетнамын шилдэг тамирчны шагналд хөлбөмбөгч Нгуен Ван Куитийн дараа хоёрт орсон. Ер нь яг одоогийн байдлаар Вьетнамын хамгийн шилдэг, алдартай боксчин болоод байгаа тамирчин.

Түүнийг ялахад Оросын Альберт Батыргазиев, Доминиканы Де Круз нарын ялсантай таарна.

ЭРДЭНЭБАТЫН ЦЭНДБААТАР

"Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын боксчин Эрдэнэбатын Цэндбаатар

Бокс, эрэгтэйчүүдийн 57 кг

Төрсөн огноо: 1996.10.16

Амжилт:

- ДАШТ-ий хүрэл медальт

- "Жакарта - 2018"Азийн наадмын аварга

- Азийн АШТ-ий аварга

- “Рио-2016” олимпийн наадмын V байрын шагналт

- Улсын дөрвөн удаагийн аварга

- Боксын рингэнд 288 тулаан хийж, 271 ялалт байгуулсан

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.215.126.149) 2021 оны 07 сарын 29

End tendehiin orosuud stanuudaas aih yum baihgui.Ted bol zugeer l tsaasan barnuud.Manaihan oros stanuud geheer setgeleer yavchihdag shuu.

0  |  0
zochin(66.181.161.60) 2021 оны 07 сарын 28

Amjilt khvsie ovogdiin khvchiig chamd nemie alt avch Ard tvmnee bayrluulaarai uukhai uukhai uukhai

0  |  0
Тимо(103.212.117.251) 2021 оны 07 сарын 28

Арай ч төлгүүдэд ялагдахдаа тулахгүй биздэ Цэнд минь

0  |  0
Зангар(202.179.26.73) 2021 оны 07 сарын 28

Олимпод монголчууд азгүй. Ардчилалд азгүй байгаа шигээ арчаагүй дээ.

0  |  4
Амжилт хүсье(139.5.217.189) 2021 оны 07 сарын 28

АМЖИЛТ

1  |  0
Top