БОКС: М.Мягмаржаргал эхний тойрогт ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 28

“ТОКИО-2020” зуны XXXII дахь удаагийн олимпын наадмын боксын тэмцээн сүмо бөхийн "Кокүгикан" ордонд явагдаж байна.

Манай улсаас Токиогийн олимпод эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Цэндбаатар,  эрэгтэйчүүдийн 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцож байгаагаас Б.Чинзориг тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал эхний тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч, Их Британийн Лоурен Луиза Прайстай тулалдлаа.

Уэльс гаралтай энэ бүсгүй 27 настай. 2019 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Европын наадмын аварга, тивийн АШТ-ий гурван хүрэлтэй тамирчин.

Лоурен үнэхээр хүчтэй, хурдтай тамирчин юм. Эхний үеийн 1,12 минутад Лоурений зүүн хойд гар оновчтой тусаж, манай тамирчин тоолууллаа. Лоурений илт давамгайллаар эхний үе өндөрлөв.

Хоёрдугаар үед оноо нөхөх гэж М.Мягмаржаргал урагш дайрсан ч цохилтын тоо, оновч дэлхийн аварга хавьгүй илүү байлаа. Гуравдугаар үед ч уэльс бүсгүй довтолсоор шүүгчдийн саналаар 5:0 яллаа. Үнэхээр чансааг тэргүүлэгч, шилдэг тамирчин байлаа.
 

 

 

 


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top