Абэ Үта, Хифүми тэргүүтэй ОЛИМПОД ИРСЭН АХ ДҮҮС

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 28

Японы жүдоч Хифүми, Үта Абэ нар нэгэн өдөр олимпын аварга болсон нь Токиогийн олимпын нэгэн дуулиан байлаа. Гэхдээ тэднээс гадна олон ах дүүс Токиод ирсэн байгаа.

Хифүми, Үта Абэ (жүдо, Япон)
 

Нэг өдөр олимпын аварга болсон Японы анхны ах дүүс.


Жессика, Женнифер Гадиров (спорт гимнастик, Их Британи)
 

Их Британийн олимпын шигшээд 16 настай ихэр эгч дүүс бий. Энэ бол азербайжан гаралтай Жессика, Женнифер Гадировууд юм. Аав ээж нь хуучны ЗХУ-аас гаралтай. Ихэр хоёрын дасгалжуулагч нь мөн ах дүү Молли, Жошуа Ричардсон нар. Жессика 2021 оны Европын аварга.

Рено, Валентин Лавиллени (тулгууртай харайлт, Франц)
 

Ах дүүс аавынхаа удирдлага дор бэлтгэлээ хийдэг. 34 настай Рено-2012 оны олимпын аварга, 2016 оны олимпын мөнгөн медальт. Түүний дүү 30 настай Валентин Европын АШТ-ий мөнгөн медальтай.


Никола, Лука Карабатич (гандбол, Франц)
 

Ах дүү Карабатич гандболын дэлхийн хэмжээний од. 37 настай Никола дэлхийн шилдэг гандболчноор хэд хэдэн удаа шалгарч байсан. Олимпын хошой аварга (2008, 2012), олимпын мөнгөн медальтай(2016). 33 настай дүү нь Риод Францын шигшээ багт багтаж, мөн олимпын мөнгөн медаль зүүсэн. Тэд хамтдаа дэлхийн аварга болж, Европ тивд тэргүүлж байлаа. Аав нь Югославын шигшээ багийн хаалгач байсан хүн.


Дилан, Жонатан, Кевин Борле (хөнгөн атлетик, Бельги)
 


Аав нь 1980 оны Москвагийн олимпод 400 метрийн гүйлтийн төрөлд оролцож байсан бол эгч Оливия нь Бээжингийн олимпын 4х100 буухиа гүйлтийн аварга. Ах дүүс 2016 оны Рио олимпод 4х400 метрийн буухианд 4-р байр эзэлж байв.


Саманта, Кристи Мьюис (хөлбөмбөг, АНУ)
 

Бага байхаасаа л хамтдаа бөмбөг өшиглөх дуртай байсан охидоо эцэг эх нь хөлбөмбөгчин болгохоос өөр арга байсангүй. Саманта 2019 оны ДАШТ-д оролцсон бол дүү нь хасагджээ.

Жайла, Трой Пина (усанд сэлэлт, Кабо-Верде)

Тэд Америкт төрсөн ч Токиод ээжийнхээ уугуул нутгийн төлөө өрсөлдөнө. Гэхдээ тэд Кабо-Вердед нэг ч удаа очиж үзээгүй гэнэ. Ах дүү хоёр тус улсын усанд сэлэлтийн анхны олимпын тамирчид юм. Энэ гэрбүлд бас нэгэн Латроя хэмээх усанд сэлэгч бий ч тэр харамсалтай нь олимпын шигшээд орж чадсангүй.

Анна-Мария, Эйрини Александр (уран сайхны сэлэлт, Австри)
 

Хэрэв энэ төрөлд гурван тамирчин ордог байсан бол эгч дүү гурав оролцож болох байлаа. Гэвч Токиод Анна-Мария, Эйрини хоёр ирж, Василика гартээ үлдсэн.
 

Дина, Арина Аверин - гимнастик, ОХУ
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
J(66.181.161.123) 2021 оны 07 сарын 30

Pau Gasol Mark Gasol\n

0  |  0
Зочин(202.131.241.14) 2021 оны 08 сарын 01

Оросын ихэр эгч дүүс Аверина нарын зургийн оронд Их Британийн ихэр эгч дүүс Гадирова нарын зургийг тавьсан байх юм аа.

2  |  0
Top