ЖҮДО: Л.Отгонбаатар эхний тойрогт Эстонийн бөхийг яллаа

2021 оны 07 сарын 29

Өнөөдөр Токио олимпын жүдо бөхийн тэмцээний 6 дахь өдөр. Эрэгтэйчүүдийн 100 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 78 кг-д О.Мөнхцэцэг нар барилдана.

Л.Отгонбаатар эхний даваанд Эстонийн Г.Минаскинтай, О.Мөнхцэцэг Израйлийн И.Ланиртай барилдлаа.

Нэг нэг торгуультай нэмэлт цагт орж, манай бөх яллаа.

Л.Отгонбаатарын хувьд сугалаа хатуухан таарсан. Дараагийн тойрогт Израилын Петер Пальчиктай барилдана. Түүнийг ялахад Японы Аарон Вольфтой хэсгийн аваргын төлөө таарах болно.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top