ЖҮДО: Л.Отгонбаатар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

2021 оны 07 сарын 29

Өнөөдөр Токио олимпын жүдо бөхийн тэмцээний 6 дахь өдөр эрэгтэйчүүдийн 100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг-ийн барилдаан явагдаж байна.

Эрэгтэй 100 кг-д манай гавьяат тамирчин Л.Отгонбаатар эхний даваанд Эстонийн Г.Минаскинийг нэмэлт цагт торгуулиар ялсан.

Дараагийн тойрогт Израилын Петер Пальчиктай барилдлаа. Петер бол Украинд төрсөн, самбо бөхийн Универсиад наадмын мөнгөн медальтай бөх. Жүдо бөхийн 2020 оны Европын аварга. Хоёр бөх 2019 онд нэг таарч барилдахад израиль бөх ялж байжээ.

Үндсэн цагт үнэлгээ аваагүй тул барилдаан нэмэлт цагт үргэлжилж, Петер Пальчик 58 дахь секундэд вазари авснаар дараагийн шатанд шалгарч, манай бөх харамсалтай нь тэмцээнээ дуусгалаа.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top