Францын жүдоч олимпын хошой аварга, дэлхийн 10 удаагийн аварга Тедди Ринер бол Токиогийн олимпын од тамирчдын нэг.
Өнөөдөр татами дээр хүч үзэх алдарт жүдоч олимпын өмнө сэтгүүлчдэд ярилцлага өгсөн юм.
Ринер сэтгүүлчдэд “Би жүдоч хүн. Тийм болохоор жүдогийн эх орон Японд заавал олимпод түрүүлнэ. Бэлтгэл 150 хувь ханасан. Сэтгэл догдлоод хүлээж сууна.
Таван настайгаасаа жүдо бөх барилдаж эхэлсэн. Олон жил дараалан ялсаар байгаад ялагдал гэдгийг мартсан байсан. Харин ялагдсаныхаа дараа би дахин төрсөн мэт болсон. Улам хүчтэй болж чадсан.
Намайг хангалттай барьц автлаа мэх хийдэггүй, өрсөлдөгчөө торгуулж ялдаг гэж шүүмжлэх хүн байдаг. Харин би эрсдэлгүй, ялах замыг сонгодог. Учир нь би ялах дуртай. Жүдогоос өөр зүйлд ч ялагдах дургүй. Бэлтгэл дээр ч нуруугаараа татами дээр унахгүй гэсэн дүрэмтэй.
Нас ахиж байгаа тул сүүлийн үед ялахын тулд толгойгоо их ашигладаг болсон. Бэлтгэл ч их хийж байна.
Токиогийн олимпод би холимог багийн тэмцээнд бас орно. Олимпын хоёр алтан медаль авах сайхан боломж.
2024 оны Парисын олимпод бас оролцож түрүүлэх зорилготой. Японы Номүра Тадахирогийн олимпод 3 дараалан түрүүлсэн амжилтыг эвдэнэ. Би жүдо төдийгүй спортын ертөнцийн бэлгэ тэмдэг болох хүсэлтэй” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Хүчтэний цаана хүчтэн бий том л ярьж байна даа харий даа
Өндөр, рам, ростоороо л барилдаж байхаа хүн л дээ. СОНГОДОГ ЖҮДОГООР БАРИЛДДАГГҮЙ Л ХҮН Л ДЭЭ
Өндөр, рам, ростоороо л барилдаж байхаа хүн л дээ. СОНГОДОГ ЖҮДОГООР БАРИЛДДАГГҮЙ Л ХҮН Л ДЭЭ