Израилын жүдоч Саги Муки, Монголын Саид Моллаи нарын нөхөрлөлийн талаар Израилын Tadmor Entertainment, MGM компани баримтат кино бүтээж байгаа билээ.
Энэ кинонд орох ёстой нэгэн үйл явдал Токиод тохиолдох ёстой байлаа.
Токиогийн олимпын жүдо бөхийн тэмцээний 81 кг-ийн жинд Саги Муки С хэсэгт, Саид Моллаи D хэсэгт орсон байв. Хэн хэн нь хэсгээ тэргүүлэхэд тэд хагас шигшээд учрах ёстой байсан ч Саги Муки харамсалтай нь хоёр дахь барилдаандаа ялагдсан юм. Харин Саид мөнгөн медаль хүртэж чадсан.
Саги Муки тэмцээний дараа олон нийтийн сүлжээнд “Би Саидын өмнөөс маш их баярлаж байгаа. Тэр ямар их зовлон үзэж, энд ирснийг би сайн мэднэ. Саид бол миний дотнын анд найз. Найз минь олимпын медаль авна гэсэн мөрөөдлөө биелүүлсэнд би баяртай байгаа. Тэр энэ шагналыг хүртэх эрхтэй” гэж бичсэн байв.
Сэтгэгдэл ( 0 )