УСАНД СЭЛЭЛТ: Б.Энххүслэн 51-р байрт шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 30

Өнөөдөр (2021.07.30) манай усанд сэлэлтийн тамирчид олимпын тэмцээндээ орлоо.

Эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд уралдсан Б.Энххүслэн Гана, Антигуа, Камерун, Сент-Люси́, Замби, Фижи, Пакистаны тамирчидтай гараанд гарсан.

Нийт 83 тамирчнаас 27.29 амжилтаар 51-р байрт шалгарлаа. 

Тэрбээр 2019 оны ДАШТ-д 27.66 секундын амжилтаар улсын рекорд тогтоож байсан бол олимпын наадмын усан замд 27.29 секундээр улсынхаа рекордыг шинэчлэн тогтоолоо.

Олимпийн үеэр улсын рекорд тогтоосон Б.Энххүслэндээ баяр хүргэе.

Монголын усанд сэлэлтийн тамирчид "Сидней-2000" Олимпоос эхлэн, 6 удаагийн наадамд оролцжээ.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bas ch yahav dee(207.183.244.30) 2021 оны 07 сарын 31

USan basseinguin ulmaas Tuul gold, mun tuul gol uerleheer agaart beltgelee bazaasan gehed bas ch yahav dee. Hamgiin suuld orchoogui l bn dag.

0  |  0
Ичмээр л (64.119.27.155) 2021 оны 07 сарын 31

Ээ нүдний булай ....

0  |  1
Top