ЖҮДО: Холимог багийн тэмцээнд БНСУ-ыг 4:1 яллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 31

Жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Манайхан эхний шатанд БНСУ-ын багтай таарч барилдлаа.  

Жүдо бөхийн багийн тэмцээн эрэгтэйчүүдийн 73, -90, +90, эмэгтэйчүүдийн 57, -70, +70 гэсэн зургаан жинд болно. Хэрэв багууд 3:3-аар тэнцвэл сугалаагаар нэг жинг тодруулж, халз барилдаанаар ялагчийг шийдэх юм.  

Ө.Дүүрэнбаяр +90 kg KIM, Minjong

Эхлээд хүнд жингийнхэн гарч ирлээ. Үнэлгээ авалгүй байсаар барилдаан дуусахад 15 секунд дутуу байхад Ким иппон яллаа. 0:1 солонгосчууд тэргүүлж эхэллээ.
 


Д.Сумъяа -57 kg KIM, Jisu

Илүүрхэж байсан ч оноо авалгүй, нэмэлт цагт Д.Сумъяа вазаригааар яллаа. 1:1 тэнцлээ. 
 


Ц.Цогтбаатар -73 kg AN, Changrim

Токио олимпын хүрэл медальт хоёр туллаа. Үнэлгээ авалгүй нэмэлт цагт орлоо. Хоёр бөх тус бүр 2 торгуультай байхад Аныг шүүгч торгож, манай баг 2:1 тэргүүлж эхэллээ. 
 

Б.Ганхайч -70 kg KIM, Seongyeon

Нэмэлт цагт шилжсэн хүнд барилдаан боллоо. Барилдаан 10 гаруй минут үргэлжилсний эцэст Б.Ганхайч вазари авч, тун чухал оноо багтаа авчирлаа. 3:1. 
 


Г.Алтанбагана -90 kg GWAK, Donghan

Давахад л багаараа ялалт авах хариуцлагатай барилдаан. Бас л нэмэлт цаг. Мөн л тус бүр 2 торгууль. Маш сайн ажиллаж, өрмөлдөгчөө торгуулан, ялалт авлаа. 
 


4:1 Монголын Ялалт. 

О.Мөнхцэцэг +70 kg HAN, Mijin

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top